Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 02 дугаар сарын эхний арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Чулуут, Хангай, Өлзийт, ӨндөрУлаан, Цахир , Өгийнуур сумдын нутгаар 15,8 -18,8 градус , бусад сумдын нутгаар 8,5 – 12,4 градус хүйтэн байлаа. Агаарын дундаж температур олон жилийн дунджаас аймгийн нийт нутгаар 3,2 – 8,1 градусаар дулаан байв. Агаарт өдөртөө Тариат, Хангай сумдын нутгаар 3,0 - 4,0 градус хүйтэн, Цэцэрлэг, ӨндөрУлаан, Чулуут, Өлзийт, Цахир сумдын нутгаар 2,0 - 4,0 градус, бусад сумдын нутгаар 6,0- 11,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Тариат, ӨндөрУлаан, Чулуут, Хангай, Өлзийт, Өгийнуур сумдын 30,0 -33,0 градус, бусад нутгаар 25,0 – 28,0 градус хүйтэн байсан байна. Агаарт 30 градусаас дээш хүйтэрсэн өдөр Тариат, Чулуут, Хангай, Өлзийт, ӨндөрУлаан, Өгийнуур сумдын нутгаар 1 -2 өдөр ажиглагдсан байв.
Хөрсний гадаргын температур: :Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт аймгийн нийт сумдын нутгаар 11,0 - 16,0 градус хүйтэн байв. Хөрсний гадарга дээр өдөртөө Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Төвшрүүлэх сумдын нутгаар 14,0 -20,0 градус, бусад сумдын нутгаар 8,0-13,0 градус дулаан байсан байна. Хөрсний гадарга дээр шөнөдөө аймгийн нийт нутгаар 29,0 – 34,0 градус хүйтэн байв. Хөрсний гадарга дээр 40,0 градусаас дээш хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй байлаа.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар цас ороогүй байна.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 3 – 12 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Төвшрүүлэх,Хайрхан сумдын нутгаар секундэт 12 метр хүрсэн байв. 10 м/с дээш салхитай өдөр Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Тариат, Төвшрүүлэх, Хайрхан, Булган Жаргалант сумын нутгаар 1 - 3 өдөр ажиглагдсан байлаа.
Цасан бүрхүүл:Энэ арав хоногийн мэдээгээр аймгийн нийт нутгийн 70 хувв нь цасан бүрхүүлтэй байлаа. Аймгийн ихэнх сумдын нутгаар цасны дундаж өндөр 0 – 2 см , Жаргалант сумын нутгийн баруун болон өмнөд хэсгээр цасны дундаж өндөр 19 см, хойд хэсгээр 13 см, цасны дундаж нягт 0,22 г/см3 , Төвшрүүлэх сумын нутгийн баруун болон өмнөд хэсгээр 11 -15 см, зүүн хэсгээр 6 см, цасны дундаж нягт 0,14 – 0,20 г/см3 , Цэцэрлэг сумын нутгийн баруун, зүүн, өмнөд хэсгээр 6 - 8 см, хойд хэсгээр 12 см, цасны дундаж нягт 0,16 – 0,25 г/см3 байлаа.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд отор нүүдэл хийх, мал нэмэгдэл өгөх зэрэг ажлууд явагдаж байна. Мал өвөлжилтийн байдал Жаргалант, Цэцэрлэг, Төвшрүүлэх сумдын нутгаар өвөлжилт хүндэрсэн байлаа. Батцэнгэл, Хашаат, Хайрхан, Жаргалант, Хайрхан, Хотонт, Өгийнуур, Тариат сумдын нутгаар малын усан хангамж дунд, бусад сумдын нутгаар малын усан хангамж сайн байна.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа